Ганхуяг.Д 2014.02.27

Тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавина

Тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавина

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэл­гээний хэрэгслийн эргэлтэд хя­налт тавих тухай хуулийн төс­лийн анхны хэлэлцүүлгийг хий­лээ.

Өнөөдрийн байдлаар до­лоон боомтоор тэсэрч дэлбэрэх бо­дис нэвтрүүлж байгаа юм бай­на. Аль болох цөөн боом­тоор тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлэх бодлого барьж байгаа ажээ. Үүнээс гадна манай улсад тусгай зөвшөөрөлтэйгээр гадаадын хөрөнгө оруулалттай гурван аж ахуйн нэгж ажиллаж, нийт тэсэлгээний ажлын 10 хувийг гүйцэтгэдэг байна. Хуу­лийн төслийг хэлэлцэх үеэр ги­шүүд асуулт асууж, үүний дараа байнгын хорооноос дэм­жигдсэн нийт 37 саналаар са­нал хураалт явуулсан юм. Ин­гэс­нээр тэсэрч дэлбэрэх бо­дис, тэ­сэлгээний хэрэгслийн эргэл­тэд хяналт тавих тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шил­жүүллээ.