Бямбацогт.С 2014.03.07

МАН-ын бүлэг баялаг бүтээгчдэдээ татварын хөнгөлөлт эдлүүлэхийг дэмжлээ

МАН-ын бүлэг баялаг бүтээгчдэдээ татварын хөнгөлөлт эдлүүлэхийг дэмжлээ
МАН-ын бүлэг

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр могой жилийн отгон хуралдаанаа хийж, хэд хэдэн асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Хэвлэлийн бага хурлын эхэнд бүлгийн дарга С.Бямбацогт улирч буй могой жилд улсын эдийн засаг "мөлхөө" байдалтай,  амаргүй байсныг онцлоод морин жилдээ хурдтай, өөдрөг, ирмүүн эрч хүчтэй байхыг бэлгэдэж бүлгийн энэ удаагийн хуралдаанаар эдийн засгийн асуудлаар түлхүү ярилцсан гэлээ.

Ийм учраас МАН-ын бүлэг баялаг бүтээгч иргэд, аж ахуйн нэгжээ дэмжиж, эдийн засгаа гэрэл гэгээтэй болгохын тулд татварын хуулийн төслүүд дээр гол анхаарлаа төвлөрүүлжээ. Бүлгийн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон С.Бямбацогт нарын гишүүдийн өнгөрөгч гуравдугаар сард өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайхуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 40 мянган аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг. Тиймээс 200 сая төгрөгийн орлоготой бол нэг хувь, 200 саяас дээш бол 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвартай байх нь зөв гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ.

Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд аж ахуйн нэгжийн төлсөн албан татварын 90 хувийг буцаан олгоно гэж заажээ. Тэгвэл МАН-ын бүлэг энэхүү заалтын оронд 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой бол нэг хувь, 1.5-10 тэрбум бол 10 хувь, 10 тэрбумаас дээш бол 25 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх шатлалтай болгох саналыг дэмжсэн байна.