Израйл Улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах талаар санал солилцов
Израйл Улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах талаар санал солилцов
2014.05.15

Израйл Улстай гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах талаар санал солилцов

2014 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 14-ний өдрүүдэд Израйль Улсын Батлан хамгаалах аж үйлдвэрийн үзэсгэлэн зохион байгуулах зорилгоор Монгол Улсад ажлын айлчлал хийсэн Израйль Улсын Батлан хамгаалах атташе, хурандаа ноён Амир Эшил тэргүүтэй төлөөлөгчдийг ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.ДарьСүхбаатар тэргүүтэй бүрэлдэхүүн хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр батлан хамгаалах, цэрэг арми, гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Израйл Улсын үндэсний компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулж, химийн хорт бодисийг саармагжуулах, цацрагийн үед ажиллах, ой, хээрийн түймрийг унтраах үед ажиллах тоног төхөөрөмжийн дэвшилтэт загваруудын талаар харилцан туршлага солилцсон бөгөөд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг гамшгаас хамгаалах салбарт өргөжүүлэх боломжтой талаар санал нэгдлээ.