Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа барив
Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа барив
2014.05.09

Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа барив

НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол улсыг хариуцсан товчооны захирал ноён Тим Дэ Мэйэр 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Гадаад харилцааны сайл Л.Болдод итгэмжлэх захидлаа өргөн барив.

Гадаад харилцааны сайд НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Монголд үзүүлж буй дэмжлэг, туслалцаанд талархалаа илэрхийлж, Монгол Улс НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, идэвхитэй оролцохыг эрмэлзэж байгааг тэмдэглэв. Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь 1946 онд байгууллагдсан НҮБ-ын төрөлжсөн байгууллага бөгөөд Монгол Улс 1967 онд Олон улсын хөдөлмөрийн чуулганд ажиглагчаар оролцож, 1968 оны чуулганаар тус байгууллагын гишүүнээр элссэн болно. Өнөөдрийн байдлаар манай улс Олон улсын хөдөлмөрийн 17 конвенцийг соёрхон баталжээ.