Сонгино хайрхан дүүргийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө
Тэмцээний үеэр
2014.06.27

Сонгино хайрхан дүүргийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө

Дэлхий нийтээр хөл бөмбөгөөр  амьсгалж байгаа үетэй давхцуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны Сонгинохайрхан дүүргийн салбарын дарга Х.Нямбаатарын санал санаачилга, ивээл дор тус дүүргийн 32 хорооны хүүхэд залуучуудын дунд хөл бөмбөгийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооноос  амжилттай  зохион байгууллаа.

Цаашид уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна

Тэмцээний алтан медаль, цом, 500,000 мянган төгрөгийн шагналыг тус дүүргийн 3-р хорооны багт тамирчид хүртсэн   бол удаахь байруудад 17,16 дугаар хорооны баг тамирчид шалгарчээ.

Цаашид уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсныг Сонгино хайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдий хурлын дарга Х.Нямбаатар тэмцээнийг нээж үг хэлэхдээ дурьдсан юм.