Ер нь хөнгөн атлетикийг спортын хатан хаан хэмээдэг.
2014.06.10

Л.Болд: Улаанбаатар дэлхийн хэмжээний хот боллоо

Нийслэлийн авто машингүй өдрөөр 30 мянга гаруй хүн марафон гүйлтэд  оролцсон юм. Тус арга хэмжээг Нийслэлийн засаг даргын тамгын газар Соёл спорт аялал жуулчлалын яам хамтран зохион  явууллаа.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд хэлэхдээ:“Энэ жилээс эхлэн Улаанбаатар хот дэлхийн хэмжээний хот болж байгаа. Олон тамирчид монголын марафон гүйлтэд оролцож байгаад баяртай байна. Ер нь хөнгөн атлетикийг спортын хатан хаан хэмээдэг. Марафон бол хамгийн хүнд спорт ч гэлээ хүн болгон оролцож болдог ардчилсан спорт. Энэхүү арга хэмжээг Улаанбаатар хотын иргэд дэмжиж байгаад баяртай байна” гэв.