МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.08.22

МАХН төвийн бүсийн зөвлөгөөн Дархан-Уул аймагт зохион байгууллаа

Дархан-Уул аймагт болсон МАХН Шударга ёсны хуралдаан  төвийн бүсийн зөвлөгөөнд Төв, Булган, Дархан, Сэлэнгэ,Орхон аймгийн МАХН-ын идэвхтэн гишүүд оролцлоо.

Оролцогчид Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлаа хэлэлцэх асуудлыг ярихаас  гадна намын үзэл баримтлал цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцэж олон асуудлыг хүрээнд санал бодлоо солилцсон юм.

Энэ үеэр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба төвийн бүсийн уулзалт зөвлөлгөөний гол зорилго бол 2014 оны сүүлээр хуралдах МАХН-ын их бага чуулганаар хэлэлцэх асуудлуудын хүрээнд хөндөгдөх нэлээдгүй хэдэн тодорхой асуудлуудын ярихад чиглэсэн гэж тэрээр хэллээ.

МАХН, Монголын үндэсний Ардчилсан намтай шударга ёс эвслийн бүлэг байгуулснаас хойш нийт 88 удаа хуралдаж, давхардсан тоогоор 200 гаруй асуудлуудыг хэлэлцсэн байна.

Намрын чуулганаар улс төрийн намуудын хууль, мөн сонгуулийн хуулийг тодорхой болгож хэлэлцэх шаардлагатай байгааг хэлж байсан юм.