МАХН-ын дарга найман сардаа багтаж ирнэ
Улс төр намжсан энэ үед хөл хөдөлгөөнд оруулах хүн бол МАХН-ын дарга эх орондоо ирэх явдал гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.
Хорихоос суллагдсан даруйдаа Солонгос улсад эмчилгээ хийлгэхээр явуулсан түүнийг энэ сард багтана гэсэн мэдээлж байсан юм.
Харин тэрээр ирэх сарын эхээр ирэх юм байна.
Энэ тухай МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хэлэхдээ шинжилгээний хариу арай гараагүй байгаа юм болов уу гэж ойлгосон.
Тэгэхээр найман сардаа багтаан ирнэ. Бид нэлээдгүй ажил төлөвлөж байна. Энэ арга хэмжээнүүддээ оролцуулах ийм л төлөвлөгөөтэй байгаа. Хэвлэл мэдээллийн гарч байгаар бол МАХН дарга эх орондоо ирээд улс төрийн ажилд идэвхийлэн оролцох таамаг байгаа.
Харин ийм зүйл огт байхгүй гэрээ хэлэлцээр яригдаагүй гэсэн тайлбарыг өглөө. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох гээд ямар нэгэн намын чиглэлээр тодорхой ажлуудад оролцох ийм ажлуудад зорилго Н.Энхбаяр дарга өөрөө хэлээгүй бид ч бас ийм урьдчилсан төлөвлөгөө бэлтгээгүй.
Эх орондоо ирээд цэвэр амарч байгаад буцаж, эмчилгээгээ үргэлжлүүлэх шаардлага байгаа болов уу гэж бодож байна гэв. Түүний бие сайжирч байгаа ч гэлээ нэлээн цаг хугацаа шаардлагатай бололтой. Тиймээс энэ удаад эх орондоо ирж байгаа нь бүр ирж байгаа хэрэг биш гэлээ. Дээр дурьдсанаар зун, намрын улиралд агаар салхинд амрахаар ирж байгаа гэнэ.