МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.04.29

Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр дарга эх орондоо ирээгүй

МАХН-ын дарга Н.Энхбаяр Солонгос улс руу биеэ эмчлүүлэхээр зорьсон. Тэгвэл түүнийг эх орондоо ирж төрд алба хашиж байсан эрхмүүдтэй уулзсан талаар мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл энэ мэдээлэл худлаа гэдгийг нотолж байна.

Цахим сүлжээгээр тархсан зураг болон мэдээллээс харахад тэрээр Чингисийн талбай дээр Эдийн засгийн хөгжлийн дэд сайд н.Чулуунбат болон бусад хүмүүстэй уулзсан байна. Байгаа байдал, зургаас нь харвал биеийн байдал нь илэрхий сайжирчээ хэмээн тэмдэглэсэн байгаа юм. Мөн эх орондоо ирсэн Н.Энхбаяр цаашид ямар арга барилаар ажиллах нь сонирхол татаж байна гэжээ.

Харин намын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ зурган дээр тайлбар мэдээ мэдээллийг няцааж байна. Гэрэл зургийг харж  харьцуулалт хийж үзэхэд энэ нь 2012 онд дарсан зураг байсан гэнэ.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба: "Хүмүүс дээрх асуудал дээр идэвхтэй ажилладаг болжээ. Тусгай үйл ажиллагаануудыг хийж байна. МАХН-ын даргын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зураг бол одоогоос хоёр жилийн өмнө авахуулсан зураг байсан. Тиймээс Н.Энхбаяр дарга дээрх зурагтай холбоотой асуудалтай уялдуулж үзэхэд эх орондоо эргэж ирээгүй. Солонгос улсад эмчлүүлж байгаа.  Харин хоёр жилийн өмнөх зургийг нь тавьснаараа Н.Энхбаяр даргыг эх орондоо  ирсэн мэт харагдуулах зорилго байсан. Цаанаа ямар нэгэн зорилготой л байх. Үүнийг бид сонирхож, ач холбогдол өгөөгүй."

Ямартаа ч МАХН-ын дарга эх орондоо ирээгүй байна. Тэрээр өөрийн сонирхолын дагуу Солонгосын буддын шашны лам хуврагуудтай хамт номын дуу сонссон бөгөөд эмчилгээ нь үргэлжилж байгаа юм. Мөн буддын шашныг Монголд улам хүчтэй түгээн дэлгэрүүлэх талаар ярилцсан гэнэ. Ер нь түүний бие анх явснаасаа сайжирсан бөгөөд хугацаа нь тодорхой бус ч тун удахгүй ирэх бололтой.