Г.Шийлэгдамба: Хариуцлага хүлээх эзэн нь энэ засгийн газар бүхэлдээ байх ёстой
LCN телевизийн “Гамбир” ток шоунд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба гамбирдуулав.
- Та бүтэн эрх баригч уу, эсвэл хагас эрх баригч уу, эсвэл хамтран эрх баригч уу?
Хамтарсан засгийн газарт ажиллаж байгаагаараа хамтран эрх баригч гэж хэлнэ.
- Хийсэн зүйлээс харахад та бүхний мөрийн хөтөлбөрийн сайн сайхан бүхний эхлэлүүд хаана байна вэ? Баасан гаригт Оюутолгойн хөрөнгө оруулалт юу болж байна гээд гишүүд хариулга тавиад нөгөө ерөнхий хариултаа холбогдох хүмүүс нь өгөөд явж байна шүү дээ. Нөгөө Оюутолгойн гэрээ нь хаачив, Нөгөө Тавантолгойг 100 хувь өгнө гэсэн амлалтууд хаачив аа. Одоо сануулах биш, асуух цаг нь болсон?
Асуух нь битгий хэл хариуцлага ч ярих цаг нь болсон гэдэгтэй маргах зүйл алга. Гэхдээ хамтарсан гэдгээр аваад үзвэл ярих зүйл байгаа. Оюутолгойн асуудал ч тэр, Тавантолгойн асуудал ч тэр хэн нэгэн хүний хагасалж авах ёстой эрх ашиг биш. Хагасалж хариуцах ёстой хариуцлага бол биш. Яагаад гэвэл ашиг тус нь Монголын ард түмэнд оногдох ёстой.
Монгол улсын эрх ашигт нийцсэн байх гэдгийг яриад байгаа болохоос бус үүний цаана Рио тинто компаний өөрийнх нь Оюутолгойг хэрэгжүүлэх хоёрдахь үе шатаа зогсоочихоод байгаагийн цаадахь дарамт шахалтыг нийтэд ярих боломжгүй байгаа байх.
Тэгэхээр хариуцлага хүлээх эзэн нь энэ засгийн газар бүхэлдээ байх ёстой. Тийм учраас аль нэг нам нь мөрийн хөтөлбөртөө тусгасан гээд, зөвхөн тэр намтай хариуцлага гэж яривал бас учир дутагдалтай. Гэхдээ Оюутолгойн асуудал шийдэгдэхгүй байгаад бид хариуцлага хүлээх ёстой нь үнэн.
Энэ ч үүднээс “Шударга ёс” эвслийн бүлгийн хийсэн мэдэгдэл дотор Оюутолгойн асуудлыг тусгасан. Би асуулт битгий хэл зэмлэлийг МАХН дээр өдөр тутам сонсож, нүүрээ улалзуулж байдаг хүний нэг. Энэ бол зарчмын асуудал юм. Тэгэхээр энэ ярилцлаганд гамбирдуулах ч яахав. 2016 он ойрхон болчихлоо. Хариуцлага бол бид бүгдэд л буух ёстой.
- Бүгдэд нь буух ёстой гээд явсаар байтал Оюутолгой өөрөө зогсонги байдалд орж, далд уурхайн ажил бараг жилийн нүүр үзчихлээ шүү дээ. Тэгээд одоо болтол Рио тинто гэдэг компанитайгаа манайхан тохиролцож чадахгүй яваад байдаг. Хамтарсан засгийн газарт байх хоёр нам нь ч юм хэлэхгүй, өмгөөлөөд хамгаалсан байдалтай байна шүү дээ.
Тэгэхээр нарийн зүйлийг ярих ёстой гэж үзэж байгаа. Оюутолгойн гэрээг хэрэгжих хэрэгжилтийн асуудлыг яривал мэдээж анх байгуулагдсан нөхцөл байдлыг нь ярих ёстой. Тэр үеийн нөхцөл байдлыг ярина гээд өнөөгийн ажил хариуцаж байгаа хүмүүс энэ бүгдээс зайлсхийх нөхцөл байдлыг үүсгэж болохгүй. Би үүний цаана байгаа гуравдахь буюу гадаад эх үүсвэрийн нөлөөлөл нь бид Оюутолгойн гэрээг өмнө нь хийгдсэн алдаатай зүйлийг үргэлжлүүлж хийхийн төлөө байснаараа гаднынханд давуу байдлыг олгож болохгүй. Үүнийг залруулах ёстой.
Рио тинто гэдэг компаний эрх ашигт нийцсэн зүйлийг үргэлжлүүлээд явах нь бидэнд ашиггүй. МАХН-аас засгийн газарт ажиллаж байгаа сангийн сайдуудын тухай асуудалд ажил хариуцаж байгаа хүний хувьд тодорхой мэдээлэлтэй байгаа. Нөгөө гадны компаниуд Монгол улсын эрх ашигт нийцсэн байх гэдгийг яриад байгаа болохоос бус үүний цаана Рио тинто компаний өөрийнх нь Оюутолгойг хэрэгжүүлэх хоёрдахь үе шатаа зогсоочихоод байгаагийн цаадахь дарамт шахалтыг нийтэд ярих боломжгүй байгаа байх. Гэхдээ учир шалтгаан байгаа.