Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.11.21

Э.Бат-Үүл: Улаанбаатар хотод олон улсын санхүүгийн төв байгуулна

Улаанбаатар хотод Лондон улстай ижил санхүүгийн төв байгуулахаар судалж байгаа аж.

Энэ чиглэлд Сити-Лондон төвтэй хамтран ажиллах боломжтой юм байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Ая тал хардаггүй арбитрын шүүхийг Монголд байгуулах хэрэгтэй. Тэгвэл гадны улсынхан энд ирж гэрээ хэлэлцлээ хийх боломжтой болно.  Гэрээгээ хийсний дараа мөнгөн шилжүүлгээ хийж эхэлнэ.

Ингэхэд манайх олон улсын санхүүгийн төв болно гэсэн үг. Манай ҮХ-д олон улсын гэрээ манай гэрээтэй зөрчилдөж байвал олон улсын гэрээний дагуу мөрдөнө гэж заасан байдаг.  Олон улсын гэрээ Монгол улсад хууль шиг хүчин төгөлдөр байдаг. Бид олон улсын арбитрын гэрээнд нэгдчихвэл тэр хуулийг шууд энд хэрэглэнэ гэсэн үг.

                            Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү