Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх сэдвээр сургалт явуулж байна
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлт
2014.11.11

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх сэдвээр сургалт явуулж байна

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны Нэгдүгээр орлогч захирал Владимир Александрович Каландаг энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо хүлээн авч уулзаж хоёр улсын холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Энэ дагуу тус яамнаас ОХУ-ын Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих холбооны албаны мэргэжлийн 3 сургагч багшийг урьж Монгол Улсын Хууль зүйн салбарын албан хаагчидад зориулсан мэргэшил дээшлүүлэх 10 хоногийн сургалтыг өнөөдрөөс эхлүүлэв. 

Сургалтыг Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх сэдвээр явуулж байгаа бөгөөд сургалтад ЦЕГ, ХХЕГ, ШШҮХ, ХСИС гэсэн байгууллагуудаас нийт 88 албан хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургалт 11 дүгээр сарын 21-нд өндөрлөнө.

Сургалтыг МБЭХТХА-ны 3 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Галкин Алексей Алексеевич, Алс дорнодын институтын Гүйцэтгэх ажиллагааны тэнхимийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Воробей Денис Александрович, Алс дорнодын институтын Гүйцэтгэх ажиллагааны тэнхимийн ахлах багш, цагдаагийн хурандаа Зарубин Антон Анатольевич нар хөтлөн явуулж байна.

ГАДААД ХАМТЫН  АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС