Энхбаяр.Ж 2011.06.03

Ж.Энхбаяр: Тайширын УЦС нээлтээ хийнэ

Ж.Энхбаяр: Тайширын УЦС нээлтээ хийнэ

Олон жилийн туршяригдаж байгаа Тайширынусан цахилгаан станц энэсарын 15-нд нээлтээ хийх юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраастодрууллаа.

-Тайширын УЦС-ыг ирэхсарын 15-нд ашиглалтадоруулна. Ингэснээр баруун бүсийнхнийг цахилгаан, дулаанаар хангах бүрэн боломжтой юу?

-Улсын хэмжээнд хоёрхон аймаг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдоогүй байсан нь Завхан, Говь-Алтай юм. Тайширын усан цахилгаан станц тун удахгүй бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсноор дээрх аймгууд эрчим хүчний асуудлаа шийднэ. Бид  өнгөрсөн хугацаанд баруун бүсийг ОХУ-тай эрчим хүчний шугамаар холбож чадсан. Говь-Алтай аймгийн эрчим хүчний дэд станцыг ч шинэчиллээ. Могойн голыг төвийн бүстэй холбох зориулалт бүхий станцын ажлыг Завхан аймгийн Тэлмэн суманд концессын гэрээний дагуу эхэлж байна.

-УЦС ашиглалтад орвол ажлын байр хэр нэмэгдэх вэ, аймаг орон нутгаас ажиллах хүчийг татах боломж байгаа юу?

-Усан цахилгаан станцад түшиглэж, ажлын байр олноор бий болдоггүй. Учир нь ийм төрлийн станц цөөн хүний хүчээр үр дүнтэй ажилладгаараа онцлогтой. Анхны хөрөнгө оруулалт нь асар их байдаг ч маш цөөхөн боловсон хүчин шаарддаг. Хамгийн гол нь эрчим хүчний үйлдвэрлэлийг дагаж, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжинө.

-Тус станцыг өдий болтол ашиглалтад оруулаагүйн гол шалтгаан юу вэ?

-Хөрөнгө оруулалт дутмаг байсан. Гэхдээ Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан биднийг маш сайн дэмжиж ажиллалаа. Өөр нэгэн шалтгаан гэвэл, Говь-Алтай аймагт усны хуримтлалын хугацаа нэлээд алдагдсан.Тиймээс Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд агсан Ц.Жасрай, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүү нар удтал хөөцөлдсөний үр дүнд Тайширын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах гэж байна. Энэ бол бидний. хамтын хүчин чармайлтын үр дүн. Ямартай ч говь-Алтайнхан аймгийнхаа дэд бүтцийн хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудас нээлээ. Харин одоо Эрдэнэ, Цогт, Чандмань, Бигэр суманд эрчим хүч дамжуулах агаарын шугамыг хүлээн авна. Ингэснээр эдгээр сумыг 24 цагийн туршид цахилгаан, дулаанаар хангах боломжтой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.