Эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгээс эхэлнэ
2023.10.23

Эрчим хүчний тусгаар тогтнол Эрдэнэбүрэнгээс эхэлнэ

Бүс ба Замын үеэр Монгол Хятадын төрийн тэргүүн нар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамтаар тус төслийн гүйцэтгэгч "POWER CHINA" компанийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын үеэр, 

  • Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөө ирэх 11 дүгээр сарын 15 гэхэд танилцуулах
  • Бүтээн байгуулалтын ажилд эн тэргүүнд орон нутгийн ААН, иргэдийг оролцуулах

Тус төслийн хүрээнд гарч буй зардал бүхэн Ховдчууд, баруун аймгийнханд орлого болж очих ёстойг санууллаа.