Г.Баярсайхан: ТТАХНЭ-ийг зориулалтаар нь ашиглах ёстой
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2014.12.19

Г.Баярсайхан: ТТАХНЭ-ийг зориулалтаар нь ашиглах ёстой

Засгийн газраас шийдвэр гаргаж, ССАЖЯ-ны байрлаж байсан Төрийн захиргааны 10 дугаар байранд 150 ортой хүүхдийн эмнэлэг байгуулахаар болсон билээ.

Энэ шийдвэр олон хүнийг баярлуулсан ч учир дутагдалтай гэж шүүмжлэх хэсэг ч бас байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан тэдний нэг бөгөөд зориулалтын бүс барилгад эмнэлэг байгуулснаас ТТАХНЭ-ийн байрыг зориулалтаар нь ашиглах нь илүү дээр хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 
Тэрбээр Засгийн газарт явуулсан албан ёсны шаардлагадаа “Та бүхний хүүхдийн эмнэлэг болгох боломжтой гэж үзсэн нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Засгийн газрын X байр нь угаас эмнэлгийн зориулалттай барилга биш бөгөөд баригдаад олон жил болж байгаа учир эмнэлгийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй хуучны байр юм. Иймд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн суурин дээр эмнэлгийн зориулалтаар баригдаж байгаа шинэ байрыг зориулалтынх нь дагуу ашиглах.

Засгийн газрын X байр нь угаас эмнэлгийн зориулалттай барилга биш 

Хүүхдийн шинэ эмнэлэг болгож, 2015 оны хоёрдугаар улиралд багтаж үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангаж, улмаар үйл ажиллагааг нь жигдрүүлж, нийгмийн тулгамдсан асуудал болсон хүүхэд, залуучуудын эрүүл мэндийн асуудалд жинхэнэ утгаар нь анхаарлаа хандуулахыг эмч мэргэжилтэй гишүүний хувьд миний бие Монгол Улсын Ерөнхий сайд танаас шаардаж байна” хэмээн бичсэн билээ