Элэгний C вирусыг бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийг өргөн барьлаа
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2014.12.15

Элэгний C вирусыг бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийг өргөн барьлаа

Монгол Улсын хүн амын 15 хувь нь элэгний С вирусээр халдварлагдсан бөгөөд энэхүү вирус нь элэгний хорт хавдар, элэгний хатуурлын үндсэн шалтгаан болдог гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлдэг.

Элэгний гаралтай өвчнөөр жилдээ 2400-2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын хоёрдугаарт орж байна. 2000 оны эхэн үеэс С вирусийн эсрэг эмийн судалгаа хурдацтай хөгжсөн ч 2010 оноос шинэ эмүүд эмчилгээнд нэвтэрчээ. Гэтэл Монгол Улс хорт хавдар, элэгний вирусийн халдвараар дэлхийд нэлээд дээгүүрт орох болсон ДЭМБ-ын анхаарлыг татаж байна. Тэгвэл эрүүл мэнд спортын дэд сайд Ж.Амарсанаа “Монгол улсад элэгний С вирусыг бууруулах үндэсний хөтөлбөр'- ийн төслийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад өргөн барилаа.

Энэхүү хөтөлбөрийг Эрүүл мэнд, спортын дэд сайд Ж.Амарсанаа санаачлан боловсруулж, улмаар энэ сарын 5-ны өдөр анхны хэлэлцүүлгийг зохион байгуулж байсан. Тус төслийн хэлэлцүүлэгт элэгний чиглэлээр мэргэшсэн ХӨСҮТ, НЭМҮТ, ХСҮТ, АШУҮИС, ШУА, АУА, НЭМГ, АУХ, Улсын 1,2-р төв эмнэлэг, Интер мед, Гранд мед зэрэг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, судлаачид зэрэг нийт 32 хүн оролцсон байна. Дээрхи хуралдааны үеэр Ж.Амарсанаа “Манай улсын хүн амын 15 хувь нь элэгний С вирусээр халдварлагдсан бөгөөд энэхүү вирус нь элэгний хорт хавдар, элэгний хатуурлын үндсэн шалтгаан болдог.

Элэгний гаралтай өвчнөөр жилдээ 2400- 2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын хоёрдугаарт орж байна

Элэгний гаралтай өвчнөөр жилдээ 2400- 2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын хоёрдугаарт орж байна. 2000 оны эхэн үеэс С вирусийн эсрэг эмийн судалгаа хурдацтай хөгжсөн ч 2010 оноос шинэ эмүүд эмчилгээнд нэвтрээд байна. Мөн Монгол улс хорт хавдар, элэгний вирусийн халдвараар дэлхийд тэргүүлдэг. Иймд энэхүү хөтөлбөрийг боловсруулах зайлшгүй шаардлага бий болсон” гэдгийг онцолж байсан юм.