Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2014.12.12

Г.Шийлэгдамба: Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн асуудал хүндрэлтэй байна

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Эмнэлэг болгох гэж буй барилга хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад хэр тохиромжтой байж чадах вэ ?

Дэд сайдаар ахлуулсан манай яамны хүмүүс очиж судалгаа хийсэн. Мөн төрийн өмчийн хорооноос болон өөрийн биеэр очин тухайн байгууллагын ерөнхий байдалтай танилцсан. Тэнд тодорхой хэмжээний засвар үйлчилгээг хийгээд тоног төхөөрөмжийг бүрдүүлэх бололцоо байна гэж үзсэн. Гэхдээ хүний нөөцийн асуудал хүндрэлтэй байгаа. Мэргэжлийн хүүхдийн эмч нар, асрагч сувилагч нар хэрэгтэй.

-Та нийслэлийн эмнэлгүүдийн байдалтай хэдий хугацаанд танилцахаар төлөвлөж байна  ?

Эхний ээлжинд эх нялхсын эмнэлэгт очиж ажиллана. Их хурлын гишүүдтэй хамт асуудлыг хамтран шийдвэрлэнэ.

-Цаашдаа хоёр жилийн хугацаанд хийх ажил маш их байна. Юунаас эхлэх вэ ?

Би гурван асуудлаар Ерөнхий сайдтай ярилцсан. Нэгдүгээрт эрүүл  мэндийн засаглалыг боловсронгуй болгох, хоёрдугаарт, эмнэлгийн тусламжийн үйлчилгээг бодитой болгох, эрүүл мэндийн байгууллагуудыг бэхжүүлэх, гуравдугаарт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа.

                       -Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү