Г.Шийлэгдамба хүүхдийн эмнэлэг бариулахаар болжээ
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2014.12.11

Г.Шийлэгдамба хүүхдийн эмнэлэг бариулахаар болжээ

Шийдлийн Засгийн газар байгуулагдаж шинэхэн сайд нар ажилдаа орлоо.

Яамдуудаас хамгийн их хэл ам дагуулдаг Эрүүл мэнд, спортын сайдаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Г.Шийлэгдамба томилогдсон.

Түүнийг мэргэжлийн бус, нэгэнт хүнд байдалд ороод удаж байгаа яамыг болон эрүүл мэндийн салбарыг хэрхэн авч явах талаар шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй байлаа. Гэсэн ч Г.Шийлэгдамба сайдын ажилдаа ханцуй шамлан орж, хүндхэн байгаа асуудлуудтай нүүр тулж эхэлжээ.

Тэрбээр өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар 150 ортой хүүхдийн эмнэлэг барих асуудлыг оруулж батлуулж чадсан байна. 

Эрүүл мэнд, спортын шинэхэн сайд салбартаа томоохон шинэчлэлүүдийг хийхээ амлаад байгаа. Бие биен рүүгээ шидэлсэн, хамгийн хүнд салбар болох эрүүл мэндийнхэн удахгүй дэгэндээ орж, салбарт нь шинэчлэл хийгдэж эхлэхийг сайд нь санууллаа.