Эмнэлэг барихыг хүсдэг гишүүн
Эмнэлэг
2014.12.04

Эмнэлэг барихыг хүсдэг гишүүн

Төсөв хөрөнгө хүрэлцэхгүй, эдийн засаг тааруу байгаагаас эмнэлэг, сургууль шинээр ашиглалтад орох нь байтугай барьж буй барилгууд нь санхүүжилтээс болж гацаанд ороод буй.

Ийм үед телевизүүдэд таван тэрбум төгрөг хуваарилаж, Монгол контентыг дэмжихэд зарцуулахаар хуульчлах гэж байгаа нь цагаа олоогүй шийдвэр биш гэж үү. 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Эх нялхсын төв, нэгдүгээр эмнэлгийн бөөрний тасаг гэхэд ачаалал хоёр дахин их давчихсан байгаа. Бид энэ таван тэрбум төгрөгөөр цөөн ортой ч гэсэн хүүхдийн эмнэлэг баримаар байна шүү. Бид хүүхдүүдийнхээ төлөө ядаж хэдэн амьсгалын аппарат худалдаж авмаар байна шүү” хэмээсэн юм. Эмнэлэг, сургууль шинээр ашиглалтад орохгүй байгаа энэ үед чихэнд чимэгтэй үг байсныг үгүйсгэмгүй. Эмч мэргэжилтэй төрийн түшээ болоод ч тэрүү, эрүүл мэндийн салбарт ээлтэй хандаж, эмнэлэг барихыг бодож явдаг юм болов уу.