Харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2014.12.10

Харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба ЭМСЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. 

Уг уулзалтад Эрүүл мэнд, спортын дэд сайд Ж.Амарсанаа, Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, ЭМСЯ-ны БТГ-ын дарга Ц.Цолмонгэрэл, БХЗГ-ын дарга Я.Буянжаргал болон ЭМСЯ-ны харьяа 16 эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд оролцов. 

Уулзалтын эхэнд Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг шийдэхэд харьяа байгууллагын удирдлагуудтай хамтарч ажиллахаа илэрхийлээд мэргэжлийн баг, мэргэжлийн менежерүүдтэй ажиллах болсондоо баяртай байгаагаа хэлсэн.

Энэхүү уулзалтаар эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай зарим тулгамдсан асуудлын талаар мэдээлэл авч, санал солилцлоо.