2012.02.01

М.Энхболд:Засгийн газрын нэрийн өмнө ямар нэг тодотгол байхгүй

Монгол Ардын намын төв хэвлэл дээр шинэ бүрэлдэхүүнтэй болсон Засгийн газрыг "Ардын Засгийн газар" хэмээн тодотгожээ. Энэ талаар тус намын нарийн бичгийн дарга Я.Содбаатараас тодруулахад "Ардын намын байгуулсан ардын Засгийн газар шүү дээгэж хариулсан юм. Харин Монгол Улсын Шад сайд М.Энхболд дараах хариултыг өглөө.
-Ардын намын гишүүдээс бүрдсэн Засгийн газар өчигдөр /уржигдар/ анхны хуралдаанаа хийлээ. С.Батболдын Засгийн газрын тодотгол нь чухам юу вэ. Ардын намын зарим гишүүн "Ардын намын байгуулсан ардын Засгийн газар" гэж байна?

-Ямар нэг тодотгол байхгүй. Монгол Улсын Засгийн газар л гэж нэрлэнэ.

-Ардын намын төв хэвлэл дээр "Ардын Засгийн газар" хэмээн бичсэн байсан. Тэгэхээр цаашид ямар нэг тодотголгүйгээр "Засгийн газар" гэж ярьж, бичиж болох нь ээ?

-Хуульд Монгол Улсын Засгийн газар гэж нэрлэх талаар заасан байгаа. Засгийн газар саяхан шинэ бүрэлдэхүүнтэйгээр анх удаагаа хуралдсан. Тиймээс "Ардын намын байгуулсан Засгийн газар" гэдэг утгаар нь тэгж бичсэн байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.