Баасанхүү.О Бурмаа.Р 2015.06.02 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

“Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ”-ний тайланг танилцуулах зөвлөгөөн болов

“Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ”-ний тайланг танилцуулах зөвлөгөөн болов

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн хамтран зохион байгуулсан “Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ”-ний тайланг танилцуулах зөвлөгөөн өнгөрсөн долоо хоногт боллоо.

Зөвлөгөөний үеэр бэлчээрийн газрыг мэргэжлийн түвшинд, олон жилийн туршид судалж, гаргаж ирсэн үр дүн, бэлчээрийн доройтлын шалтгаан, бэлчээрийн чанарыг сайжруулах хамгийн зохистой арга зүй, түүнийг төр засаг бодлогын болон хэрэгжилтийн түвшинд хэрхэн ашиглах гэх мэт бодит асуудлыг хэлэлцлээ.

Энэхүү зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон БОХХАА-н байнгын хорооны гишүүд, АНУ-ын Хөдөө аж ахуйн департментын төлөөлөгч, олон улсын байгууллагын төлөөлөгчид, шинжлэх ухааны болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Мөн Өргөдлийн байнгын хороо иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн өргөдлийн дагуу нийслэл хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон есөн дүүргийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.