Хүүхдийн спортын V их наадмыг түнш байгууллагуудтайгаа хамтран ажиллах гэрээнд гарын зурлаа
2015.09.05

Хүүхдийн спортын V их наадмыг түнш байгууллагуудтайгаа хамтран ажиллах гэрээнд гарын зурлаа

Иргэдийн спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжиж дөрвөн жил тутамд хүүхдийн, оюутны, үндэсний, бүх ард түмний спортын их наадмыг орон даяар зохион байгуулдаг.

Үүний нэг болох Монголын Хүүхдийн спортын их наадам 2015 оны 09 дүгээр сарын 12-19-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Уг наадмыг ЭМСЯ зохион байгуулж байна.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 18.3 дугаар заалт, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 359 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Монголын хүүхдийн спортын V их наадмын эрх авах тэмцээн буюу улсын аварга шалгаруулах тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдаж өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан тамирчид наадамд оролцох эрхээ аваад байна. Одоогийн байдлаар 2500 хүүхэд эрх авснаас квотод 1860 хүүхэд бүртгүүлжээ. Спортын 17 төрлөөр 150 багц медаль нийт 1025 ширхэг медалийн төлөө өрсөлдөнө. Улсын хэмжээнд буюу 21 аймаг, 9 дүүргийн хүүхдүүд хамрагдах юм. Наадмын хүрээнд 250 шүүгч, 97 дасгалжуулагч, 21 албаны хүн тус тус ажиллах юм.

Наадам болох хуваарь, оролцох баг тамирчид, спортын төрөл, цаг үеийн мэдээ мэдээллийг http://galkhuu2015.mn/ сайтаас тогтмол авах боломжтой.

Өнгөрсөн хугацаанд наадмын сонгох төрлийн 13 төрлөөр тэмцээнүүд зохион байгуулагдаж давхардсан тоогоор 220 байгууллагын 2335 тамирчин, үндсэн төрлийн спортын 17 төрлөөр, давхардсан тоогоор 384 байгууллагын 4755 тамирчин хамрагдсан байна.

Тэгвэл өнөөдөр Монголын хүүхдийн спортын V их наадмыг ивээн тэтгэгч, түнш байгууллагуудтайгаа хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.