
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2015.08.24
Х.Болорчулуун гишүүн унадаг дугуйгаар 38 км зам туулжээ
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун унадаг дугуйгаар 38 км зам туулжээ.
Энэ талаар цахим хуудсандаа “Өчигдөр орой Чойбалсан хотоо унадаг дугуйгаар тойрч нийт 38 км зам тууллаа. Багадаа Төмөр замын суурингаас 1-р 10 жилийн сургууль хүртэл өдөр бүр бүлгээрээ дугуйтай явдаг хүүхдүүд бид л байлаа.
Авто замаар дугуйтай зорчиход эрсдэл их учраас хажуугаар нь дугуйн зам тавих шаардлагатай байдаг. Дугуй унах нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй эдийн засагт ч хэмнэлттэй. Иймээс УИХ-ын гишүүний хувьд аймагтаа дугуйн зам бүхий сайхан зам байгуулахын төлөө хөөцөлдөж ажиллах болно.
Амралтын өдрөө эрүүл мэнддээ зориулж хамт аялсан дугуйчин залуустаа ажлын амжилт хүсье!” гэжээ.
.