
2015.08.18
Тамирчдад төрийн далбаа гардуулна
Олон Улсын Хүүхдийн VI Их наадам энэ сарын 25-30-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад болно.
Тус наадамд Монгол Улсаас 126 хүний бүрэлдэхүүнтэй баг, тамирчид спортын есөн төрөлд хүч сорих юм. Тэднийг үдэх ёслолын арга хэмжээ энэ сарын 24-нд буюу ирэх даваа гаригт Спортын Төв Ордны өмнөх талбайд 10.00 цагаас болно. Үйл ажиллагаанд ЭМС-ийн сайд, бусад албаныхан байлцаж Их наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбааг гардуулж өгнө. Манай баг тамирчид Олон Улсын Хүүхдийн V Их наадмаас нийтдээ 30 медальтай эх орондоо ирж байжээ.