УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2015.10.13

25 айлийг өргөө цагаан гэртэй болгосон Гурван эрдэнэ хотхон

СХД нь 300 мянган хүн амтай буюу Монгол улсын нийт хүн амын 10 хувь нь амьдардаг томоохон дүүрэг. Хүн амын энэ төвлөрлийг дагаад нийгмийн эмзэг бүлгийнхэн ч их байдаг төдийгүй нийт 63 мянган зорилтод бүлгийн иргэд амьдардаг байна.

Тэднээс 2500 орчим нь дүүргийн засаг даргын тамгын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурал болон бусад холбогдох эрх мэдэл бүхий албан байгууллагууд руу гэр хүссэн өргөдөл ирүүлсэн байдаг байна. Энэ судалгаан дээр үндэслэн иргэдийг гэр хашаатай болгох ажлыг хэрэгжүүлж байна.

СХД-ын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар:

Зорилтод бүлгийн иргэдэд хотхоныг байгуулах газрын асуудлыг шийдвэрлэсэн. СХД-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв буюу эрчим хүчтэй хамтран техникийн нөхцөлийг авч айлуудад эрчим хүч татах асуудал шийдвэрлэгдэх шатандаа явж байна. Доор байрладаг жалгийг явган хүний гүүр барьж ашиглалтад оруулсан байгаа. Цаашлаад авто замыг тэгшлэх хазгай налууг нь сайжруулах тал дээр төлөвлөсөн ажлууд байгаа.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Зөвхөн гэр бариад зогсохгүй цаашлаад хотхон болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ 25 гэр гэдэг бол 25 айлын жижиг хотхон болно хэмээн төлөвлөж байгаа.

 Бүрэн эхээр нь бичлэгээс ...