Улаанчулуут орчмын хүүхдүүд хичээлийн хэрэглэлтэй болжээ
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар
2015.08.27

Улаанчулуут орчмын хүүхдүүд хичээлийн хэрэглэлтэй болжээ

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо 18 мянга орчим хүн амтай, нийт өрхийн 80 орчим хувь нь амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой байдаг аж.

Тиймээс айл өрхүүдийн тодорхой хэсэг нь Улаанчулуутын хогийн цэгийн түшиглэн амьдралаа залгуулдаг байна.

Хичээлийн шинэ жилийн өмнөхөн тэдгээр өрхүүдийн 70 гаруй хүүхэд иж бүрэн хичээлийн хэрэглэл, хөлбөмбөгийн бөмбөгтэй болжээ.  Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар болон тус дүүрэгтэй байнгын хамтын ажиллагаатай Япон улсын автомашин экспортын Be Forward компанийн Монгол дахь салбарын захирал М.Жаргалсайхан, дүүргийн Боловсролын хэлтэсийн дарга М.Баяраа нар хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл гардуулах ажлыг өчигдөр зохион байгуулсан аж. Мөн энэ үеэр тус дүүргийн 4 дүгээр хорооны 20-ид хүүхдэд хичээлийн хэрэглэл бэлэглэжээ.

Дашрамд дуулгахад, Ве forward компанийнхан өмнө нь тус дүүргийн "Хүүхэд гэр бүл хөгжлийн төв"-д автомашин, 350 сая төгрөгийн ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн бэлэглэж байсан гэнэ.