2011.01.04

Бүжгэнд хүртэл босоо аварга

Монгол орон даяар он солигдох мөчийг ёслол төгөлдөр тэмдэглэж байх зуур УИХ, Засгийн газрын гишүүд ч гэсэн дутсангүй шинэ жилийн баяраа 12 дугаар сарын 31-нд тэмдэглэжээ. Энэ үеэр шилдэг бүжгийн хос шалгаруулахад сүүлийн шатанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гэргий Б.Болормаа, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа гэргий Д.Гүнжээ, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл гэргий Б.Дэлгэртуяа, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж гэргий Ц.Эрдэнэчулууны хамт тус тус шалгарч үлдсэн байна. Хосуудаас хамгийн шилдгээр нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гэргий Б.Болормаагийн хамт шалгарч «Шилдэг бүжгийн хос» шагналыг хүртжээ. Үнэхээр ч Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд босоо аварга байсан эрхэм гишүүн маань бүжгийн төрөлд ч босоо аварга гэдгээ дахин баталлаа. Харин дууны тэмцээн болоход УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг,,Д.Балдан-Очир, Ж.Сүхбаатар, Р.Гончигдорж нар шаггүй дуучид гэдгээ харуулаад амжжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.