Монголын залуу эрдэмтдийн холбоо 2015.12.16 | ХМА: Мэргэжлийн холбоо

“ШИЛДЭГ 100 ЗАЛУУ ЭРДЭМТЭН – 2016” баярын цэнгүүн болно

“ШИЛДЭГ 100 ЗАЛУУ ЭРДЭМТЭН – 2016” баярын цэнгүүн болно
“ШИЛДЭГ 100 ЗАЛУУ ЭРДЭМТЭН – 2016” баярын цэнгүүн болно

Монголын залуу эрдэмтдийн холбооноос 2015 оны 12 сарын 17-ны өдөр шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн байгууллагын шилдэг залуусыг оролцуулсан  “Шилдэг 100 залуу эрдэмтэн судлаачдын шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг зохион байгуулах гэж байна.

Уг арга хэмжээ нь шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн салбарт ажиллагч шилдэг залуусыг уулзуулах, залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд үнэлэлт дүгнэлт өгөх, оны шилдэгүүдээ тодруулах үндсэн зорилготой билээ.

Тус үйл ажиллагаанд байгалийн ухаан, нийгэм-хүмүүнлэг, геологи-газарзүй, техник-технологи, хөдөө аж ахуй- биотехнологи, анагаахын шинжлэх ухааны салбаруудад ажил бүтээлээрээ манлайлж буй  шилдэг залуу эрдэмтэн судлаачид оролцох  боломжтой. 

 “ШИЛДЭГ 100 ЗАЛУУ ЭРДЭМТЭН – 2016”

БАЯРЫН ЦЭНГҮҮНИЙ ХӨТӨЛБӨР

 18:30 – 19:00             Зочидыг хүлээн авах, дурсгалын зураг татуулах

19:00 – 19:15             Цэнгүүний нээлт – МЗЭХ-ны Ерөнхийлөгч  Доктор Д.Баттогтох

19:15 – 19:40             Урлагийн тоглолт

19:40 – 19:50             Байгалийн ухааны салбарын мэндчилгээ

19:50 – 20:00             Геологи газарзүйн салбарын мэндчилгээ

20:00 – 20:20             Шагнал гардуулах ёслол

20:20 – 20:30             Техник, технологийн салбарын мэндчилгээ

20:30 – 20:40             Биологи, ХАА-н салбарын мэндчилгээ

20:40 – 21:00             Шагнал гардуулах ёслол

21:00 – 21:20             Хөгжөөнт тоглоом, азтан шалгаруулах

21:20 – 21:30             Анагаах ухааны салбарын мэндчилгээ

21:30 – 21:40             Нийгмийн ухааны салбарын мэндчилгээ

22:00 – 23:00             Цэнгүүний хаалт

Шинэ жилийн цэнгүүн: 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18:30 цагт Рамада олон улсын сүлжээ зочид буудлын 5 давхарт байрлах Кафе ЖОТ ресторанд болно.

ТАХ: 79,999₮

Зохион байгуулагч:

Технологи, Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэг

Анагаахын Залуу Судлаачдын Монголын Холбоо

Холбоо барих утас: 99228060, 94995420