ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн
2015.12.07

2015 оны шилдэг санхүүчид шалгарлаа

 Санхүү, эдийн засгийн ажилтны баярын өдрийг жил бүрийн 12-р сарын хоёрдох долоо хоногийн ням гаригт тэмдэглэн тэмдэглэж ирсэн. 1999 онд бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярын өдрийг сангийн яам, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институти хамтран зохион байгуулж байсан юм.

Монголын  бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярыг 17 дох жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ баяраар жил бүрийн шилдгүүдээ тодруулдагийн дагуу 2015 оны шилдэг ажилчид шалгарсан байна. Энэхүү баярт нийт 600 гаруй санхүүчид оролцсон байна.

 ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн: Энэхүү баярын үйл ажиллагаагаа салбарын шилдэгийг шалгаруулдаг. Мөн төсвийн байгууллагаас болон бизнесийн байгууллагаас шилдэгийн шилдэг хоёр нягтлан бодогчдыг шалгаруулна. Мөн энэ салбарын мэргэжилтнийг бэлтгэж байгаа багш нараа шалгаруулдаг байгаа. Энэ онд болсон онцгой бүтээлд тусгай шагналыг олгодог юм.

ММНБИ-ээс оны шилдгүүдийг хоёр үе шаттай зохион байгуулсан байна. Нэгдүгээр шат нь санал авч нэр дэвшигчдыг эрэмбэлэсэн бол, Хоёрдугаар шатанд тухайн газрын тодорхойлолт, нэр дэвшигчдийн энэ онд гаргасан амжилт бүтээлийг журмын дагуу бүрдүүлсэн материал санал асуулгын дүнтэй хамт комиссын хурлаар хэлэлцжээ.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...