ММНБИ-ийн хүндэт тэмдэг шинэчлэгдлээ
ММНБИ-ийн хүндэт тэмдэг шинэчлэгдлээ
2015.12.02

ММНБИ-ийн хүндэт тэмдэг шинэчлэгдлээ

ММНБИ-ийн хүндэт тэмдэг анх 2006 онд гарч, улмаар 2011 онд шинэчлэгдсэн байдаг.

Харин энэ оноос утга санаа, өнгө үзэмжийг сайжруулан дахин шинэчлэн гаргалаа. Институтийн удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлын шийдвэрээр “Хүндэт тэмдэг”-ийг Институтийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулан идэвх  санаачлагатай ажиллаж байгаа үлгэр жишээ хувь хүнд олгодог.

Тэмдгийн гадна талын дугуй цацраг зургаан талт дүрс нь тэнцвэртэй байдал, үр өгөөжийг бэлгэдэн, цацраг дээр санхүү, нягтлан бодох бүртгэлийг илтгэн сампин байрлуулж, төв хэсэгт ММНБИ -ийн эмблем, тойрог хүрээнд нь кирил үсгээр нэрийг бичиж бүтээсэн. Загварыг дизайнер Б.Одбаатар шинэчлэн бүтээж, Солонгос улсад захиалан хэвлүүллэ