Мэндчилгээ
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ГАНТӨМӨР
2015.11.26

Мэндчилгээ

Шинжлэх ухааны салбарт оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулж буй салбарын нийт ажилтан, эрдэмтэн, судлаач Та бухэндээ Шинжлэх ухааны ажилтны баярын мэндийг дэвшүүлье.

Дэлхийн бух улс орнууд нийгэм, эдийн засгийн аливаа салбарт тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг шинжлэх ухаан, технологи гэж үзэн, мэдлэгт суурилсан эдийн засгийн салбаруудыг өргөжүүлэн хөгжүүлэх, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоог нэмэгдүүлж байна.

Хэн нэгний хийснийг хуулбарласан, технологийн дэвшлийн хойноос дагасан бус, харин хийж бутээснээрээ өрсөлдөх илүү хүнд шалгуурууд бидний өмнө тулгарч байна. Бусад улс оронд байхгүй зөвхөн Монголд л байгаа судалгааны нөөц, мэдлэг, туршлагаараа дэлхийн хэмжээнд мэдлэг, технологи, бүтээгдэхүүн экспортлох, олон улсын талбарт шинжлэх ухаанаар бизнес хийж, өөрийн гэсэн өвөрмөц, шинэ технологи бүтээх замаар өрсөлдөхөөс өөр гарцгүй.

Бид бахархах эрдэмтэн судлаачидтай, баялаг ихтэй эх оронтой, дундрашгүй их хүсэл эрмэлзэлтэй улс. Манай эрдэмтэн, судлаачдын бүтээл туурвил амжилт, ололтоор дүүрэн байж, дэлхийн түвшний судалгааны ажлуудыг гүйцэтгэж, олон арван бүтээл туурвин, дэлхийн шинжлэх ухааны хөгжил, дэвшилд дорвитой хувь нэмэр оруулахуйц шинэ шинэ мэдлэгийг бүтээж байна.

Шинжлэх ухаан, технологийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх замаар шинжлэх ухааны чадавхийг бэхжүүлэх, улсын хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, зах зээлийн эрэлт, шаардлагыг хангахуйц өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлэхэд Та бүхний идэвхитэй үйл ажиллагаа, бодитой санал, санаачлага, хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэж байна.

Шинжлэх ухааны салбарын хамт олон Та бүхэндээ сайн сайхан бүхний ерөөлийг өргөе.

Эрдмийн үр ашид түгэж, оюун ухаан арвижин дэлгэрч байх болтугай.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ГАНТӨМӨР