Мэргэшсэн нягтлан бодогчдын анхдагчид ангийн 20 жилийн ой тохиож байна
“Анхдагчид” ангийн 20 жилийн ой
2015.11.16

Мэргэшсэн нягтлан бодогчдын анхдагчид ангийн 20 жилийн ой тохиож байна

Мэргэшсэн нягтлан бодогчдын “Анхдагчид” ангийн 20 жилийн ой энэ сарын 6-нд тохиож байна.

 Монгол Улсад Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт анх 1993 онд явагдаж улмаар анхны 16 мэргэшсэн нягтлан бодогч төрж гарсан.   Улмаар Нягтлан бодох бүртгэлийн тухай шинэ хууль батлагдан гарснаар  шинэ бүртгэлээр нягтлан бодогчдыг бэлтгэх ажлыг улс орон даяар   зохион байгуулж эхэлжээ. 1995 онд нийт 11 аймаг, Улаанбаатар хотод эрх олгох сургалт шалгалтыг зохион байгуулж, аймгуудаас  50, Улаанбаатар хотоос 40 нягтлан бодогч, нийт  90 нягтлан бодогч  Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг авч, анхны 16 мэргэшсэн нягтлан бодогчтой нэгдсэнээр Анхдагчид анги үүссэн байна.    

 Энэ ангийнхан бол шинэ үеийн нягтлан бодох бүртгэл, аудитыг хөгжүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх, мэргэжлийн хуулиуд батлуулах, ММНБИ-ийг үүсгэн байгуулж үндэсний хэмжээний мэргэжлийн төрийн бус байгууллага болгох, нягтлан бодогчдыг сургах, мэргэшүүлэхэд манлайлан ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Анхдагчид ангиас МУ-ын ардын багш 1, гавъяат багш 2, гавъяат эдийн засагч 4, мөн манай улсын шилдэг нягтлан бодогчид төрж гарчээ.   

ММНБИ-ийн үе үеийн ерөнхийлөгчид, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүд, аудитын компанийн анхдагчид, салбарын дарга нар, хүндэт багш нар, шилдэг багш, шилдэг аудиторууд ч энэ ангийнхан.

 Эдүгээ мэргэшсэн нягтлан бодогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр өнөөдөр 3600 гаруйд хүрч, МНБ-дын 76 дахь “Мини парламент-76” нэртэй  анги саяхан бүрдээд байгаа юм.