Л.Гантөмөр сайд “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багшийг хүлээн авч уулзана
“Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш
2015.12.14

Л.Гантөмөр сайд “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багшийг хүлээн авч уулзана

Бүтэн гурван сарын турш Монголчуудыг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан “Авьяаслаг Монголчууд” шоу өчигдөр өндөрлөж, ялагч тодорлоо. Анхны шоуны ялагчаар Дархан-уул аймгийн оролцогч болох “Эгшиглэнт чимээ” хамтлаг шалгарч 100 сая төгрөгийн эзэн болсон.Тэгвэл тус хамтлагийн багшийг Л.Гантөмөр сайд өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэхээр болжээ.

Хамтлагийн багш С.Жамъянхорол нь насаараа хөгжим бүжгийн багш хийсэн хүн бөгөөд тэрбээр 40 гаруй төрлийн 400 гаруй хөгтэй хөгжмийн зэмсгийг өөрөө хийж урлажээ. Түүний энэ их хөдөлмөрийн үр дүнд шавь нар гайхалтай хөгжимчид болж хүмүүжиж байгааг телевиз үзэгчид харсан биз ээ.