Ялтай байдлыг бүгдийг өршөөсөн
МАХН-ын дарга Н.Энхбаяр
2015.12.16

Ялтай байдлыг бүгдийг өршөөсөн

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох эсэх талаар маргаан үргэлжилсээр байна. Засгийн газрын хуулийн газрын дарга "Н.Энхбаярын төрд ажиллах эрхийг 3 жилээр хассан тухай" дүгнэлтийг дэлгэсэн бол Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Н.Энхбаяр ялтайд тооцогдсон хэвээр байгаа” хэмээх тайлбарыг өгсөн билээ.

Тэгвэл Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин энэ бүхний эсрэг бодолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Намрын өршөөлийн хуулиар ялтай байдлыг бүгдийг өршөөсөн. Хэн нэгэн хүнд зориулж хуулийг гуувиулан тайлбарлаж, double standard үүсгэж болохгүй. Хууль нэг мөр ойлгогдох ёстой. Би буруу санаагүй бол энэ хүний албан тушаалын хэрэг нь 2009 оны өршөөлийн хуульд хамрагдсан. Шүүхийн шийдвэрээр” гэжээ.