Эрдэнэчимэг.Л 2015.12.23 | Телевиз: SBN

Таван толгойн хөрөнгө оруулалтын төслийг дахин өргөн барина

Өнгөрсөн хавар Засгийн газраас Таван толгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ажлын хэсгийн зүгээс энэ тогтоолыг хууль тогтоох дээд байгууллагаар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн.

Харин Ажлын хэсэг Таван толгойн төслийг дахин баталж энэ долоо хоногт дахин өргөн барихаа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Засгийн газраас санал авах хугацаа 12 сарын 10-ны өдрөөр дууссан байгаа. ТББ-уудаас ирэх саналыг хүлээн авч байна. Саналуудаа авсны дараагаар энэ долоо хоногт УИХ-д өргөн барина. Тогтоолын төсөлд дөрвөн гол санааг оруулсан” гэлээ