Баасанхүү.О 2016.01.06 | Сонин: Монголын мэдээ

Хуульд заасны дагуу л тэтгэвэртээ гарах ёстой

Хуульд заасны дагуу л тэтгэвэртээ гарах ёстой
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

"Цэцийн гишүүдэд ч хууль үйлчлэх ёстой"

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн байр суурь:

-Цэцийн гишүүд 70, 80 нас хүртлээ ажиллаж болно. Энгийн иргэн хуульд заасан насны хязгаар хүртлээ ажиллаж болно гэж байх уу. Иргэдийг тэтгэврийн нас болонгуут л шууд ажлаас нь холдуулаад тэтгэвэрт гаргачихдаг. Гэтэл яагаад Цэцийн гишүүд өндөр насалтлаа Цэцдээ байх гэж зүтгээд байгаа юм. 

Үүнийг би ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байна. Цэцийн гишүүд яагаад баян чинээлэг амьдардаг юм. Үүнийг шалгах ёстой. Хуульд заасны дагуух хугацаандаа л тэтгэвэртээ гарах ёстой. Цэцийн гишүүд тэтгэвэртээ гарч ач, зээгээ харж, юунд ч санаа зовохгүй насныхаа эцэст жарга л даа. Яагаад Цэцийн гишүүнээр ажиллах гээд байгаа юм. Үүнд л ашиг сонирхлын зөрчил яваад байна.