Батхүү.Г 2016.04.05 | Телевиз: UBS

МоАН Өвөрхангай аймагт байгуулагдлаа

Монголын ардчиллын санаачлага нэгдэл хүрээгээ тэлж Өвөрхангай аймагт салбар нэгдлээ байгуулжээ.

Тус санаачлагын үүсгэн байгуулагчид болох УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Оюунгэрэл нар анхдугаар хуралд оролцсон байна.

“Энэ удаагийн салбар зөвлөлийн хуралдаанд сум орон нутгаас багш, эмч, төрийн албан хаагчид гээд бүх мэргэжил, салбарын төлөөллүүд оролцлоо. Мөн эндээс удирдах зөвлөлийн хүн сонгогдсонд баяртай байна ” гэж УИХ-ын гишүүн Г.Батхүү хэллээ.