УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.03.03

Орон нутгийн төсвийн байгууллагын ажилчид зээлнээс зээлийн хооронд амьдарч байна

Сумын эмнэлэгт ажилладаг шинэ төгссөн их эмчийн үндсэн цалин 558 мянган төгрөг.

Үүнээс татвар, шимтгэлээ төлөөд 400 гаруй мянган төгрөг гар дээрээ авдаг байна. Харин 30 жил ажилласан сувилагчийн цалин 526 мянган төгрөг, шинээр орсон үйлчлэгч 455 мянган төгрөгийн цалинтай. Үүнээс мөн л татвараа хасуулна.

Авсан хэдээрээ ар гэрийнхээ санхүүг зарцуулна. Гэвч бараа бүтээгдэхүүний үнэ дийлдэхгүй болж авсан цалин нь амьдралаа залгуулахад хүрэхгүй болсон байна. Тиймээс сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ажилчид бүгд цалингийн зээлд баригджээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Бид жил жилийн инфляци, бараа бүтээгдэхүүний үнэтэй уялдуулж аль ч засгийн газар, сайд нь нэгдүгээр улиралдаа багтаан тэр хувиар нь цалин, тэтгэвэр тэтгэмжийг автоматаар нэмдэг байх хуулийн төслийг өргөн барьсн. Багц таван хууль байгаа. Тэгвэл цалин тэтгэвэрийн нэмэгдлийн талаар ярих шаардлагагүй болж байгаа юм. Бүтээгдэхүүний үнэ өсөхгүй бол нэмэхгүй, өсвөл нэмдэг зохицуулалт.

Бүрэн эхээр нь бичлэгээс...