Өвөрхангай аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа
2024.09.25

Өвөрхангай аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа

 УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Бум-Очир зэрэг гишүүд Өвөрхангай аймагт ажиллаж байна. УИХ-ын ээлжит бус чуулганаар гаргасан шийдвэрүүд, ЗГ-ын ирэх 4 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон ирэх оны төсвийн төслийн талаар товч танилцуулга хийж, байгууллагын удирдлагуудын санал хүсэлтийг нь сонсож ярилцлаа.

Дараах санал гарлаа.

  • Цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс Арвайхээр суманд 2,4,8,12 дугаар цэцэрлэгүүдэд өргөтгөл хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай,
  • Бага ангийн багш нарын хүрэлцээ муудаж байгаад анхаарах,
  • Инженерийн дэд бүтэцтэй холбоотой үйл ажиллагааны зардал хүндрэлтэй байдаг болон төсөвт байгуулагуудад шаардлагатай их засварын зардал хаана ч хүрдэггүйг нэмэгдүүлэх,
  • Шинэ барилга байгууламж байгууламжийн зураг, төсөв хийлгэхэд хүндрэл үүсдэгийг хэрхэн шийдвэрлэх зэрэг саналыг дэвшүүллээ.
  • Эрхзүйн орчныг сайжруулах үүднээс төрийн байгууллага төрдөө НӨАТ төлдөг тогтолцоог өөрчлөх, сургууль цэцэрлэгийн эрхлэгч нарт тавигддаг тусгай шаардлага хүндрэл үүсгэж байгааг залруулах зэрэг ажил хэрэгч саналууд гарлаа.

Мөн Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогооны төв болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж санал, хүсэлтийг нь сонслоо.

  • Цагдаагийн байгууллагаас сүүлийн жилүүдэд цахим залилан ихээр нэмэгдэж, улмаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа ч үр дүн төдийлөн муутай байгааг ярьж байна.
  • Бүсийн оношлогооны төвд 560 орчим эмч албан хаагчид ажиллаж байна. Цаашид их засвар шийдвэрлэх болон MRI зэрэг тоног төхөөрөмжтэй болох шаардлага байгааг уламжилж байлаа.