Боргил.С 2016.04.11 | Телевиз: UBS

Өөрийн хийх дуртай ажлаа олсон хүн амжилт гаргадаг

 “Студи-4” ярилцлагын нэвтрүүлэгт ХҮН-ын дэд дарга С.Боргил оролцлоо.

 Та өөрийгөө хувь хүн талаасаа товч танилцуулбал?

1991 онд дунд сургуулиа төгсөөд МУИС-д банк, санхүүгийн мэргэжлээр суралцсан. Сургуулиа төгссөний дараа Сангийн яаманд орон нутгийн төсөв хариуцсан мэргэжилтэн, Засгийн газрын бонд хариуцагчаар ажиллаж байв. Мөн зарлага, санхүүгийн хэлтэст мэргэжилтэнээр ажиллаж байгаад сүүлийн хоёр жил хэлтсийн даргаар ажилласан.

1999 оны сүүлээр АНУ-ын эдийн засгийн чиглэлээр магистратурт цолоо хамгаалж, үргэлжлүүлэн доктороор суралцсан. Үүний дараагаар 10 гаруй жил АНУ-ын арилжааны банкинд ажиллаж байв. 2013 онд эх орондоо эргэн ирээд  Ирээдүйн өв сангийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байлаа. Мөн Засгийн газарт Оюутолгойн төсөв, санхүүжилтийн чиглэлээр зөвлөлийн ажил хийсэн. Харин 2014 оны 9 сараас эхлэн улс төрийн клуб байгуулж  2015 оны тавдугаар сард ХҮН-ын даргаар томилогдон ажиллаж байсан.

Санхүүч мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

Би санхүүгийн мэргэжилд тийм ч дуртай байгаагүй. 1991 онд Монгол Улс эдийн засгийн өөр нөхцөлд очиж, нийгмийн томоохон шилжилт болсон. Тухайн үед хамгийн эрэлттэй мэргэжил эдийн засагч байв. Би аавынхаа үгийг даган уг мэргэжлийг сонгосон нь одоо харахад  буруудаагүй.

Гэхдээ хүн нийгмийн урсгал чиглэлийг дагахаас илүү өөрийн хүсэл сонирхлын дагуу мэргэжлээ сонгох ёстой. Мэргэжлээ сонгох гэдэг үг нь ч буруу. Энэ нь дуртай ажил, үйлээ олох явдал юм. Залуу хүний хамгийн гол зорилго нь мэргэжил олж эзэмших биш. Харин өөрийн хийх дуртай ажлаа олох юм. Тийм хүнээс амжилт гардаг.

              Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү