ХҮН-ыг надаас өөр лидергүй гэж ойлгож болохгүй
2016.03.30

ХҮН-ыг надаас өөр лидергүй гэж ойлгож болохгүй

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Хөдөлмөрийн үндэсний намын даргын албан тушаалаа сайн дураар хүлээлгэн өгсөн талаар мэдээлэл гарсан.

Энэ талаар тэрээр хэвлэлд тайлбар хийсэн юм.

Тэрээр “Хүчтэй нам гараад ирэх вий гэдгээс энэ том бүлэглэлүүд үхтэлээ айж байгаа. Тийм ч учраас ХҮН-ыг анх байгуулагдахаас нь эхлээд дотор нь бөмбөг тэслэх үйл ажиллагааг зохион байгуулалттай хийсэн. Мөн С.Ганбаатарыг ХҮН-ын дарга болгохгүй гэх бодлого ч их явж байх шиг байна. Би хоёр ч удаа Дээд шүүхэд намын даргаар бүртгүүлэх гээд чадсангүй. Намын жирийн гишүүд дэмжигчид маань намайг дэмжээд байдаг. Гэтэл Дээд шүүх дээр унаад байгаа. Сонгууль дөхөж байгаа энэ үед намыг даргагүй ийм байдлаар удааж болохгүй.Нөгөөтэйгүүр ХҮН-ыг надаас өөр удирдчихаар хүн байхгүй юм шиг ойлгох хэрэггүй. Надаас өөр олон лидер бий, энэ намд. Тийм учраас намын даргын албаа сайн дураар хүлээлгэж өгсөн” гэлээ.

Түүний оронд ХҮН-ын гишүүн Т.Ганболд даргаар томилогдоод байгаа юм. Гэхдээ түүний нэрийг ч бас Дээд шүүх баталгаажуулах шаардлагатай.