Мөнхтуяа.Г 2016.04.19 | Сайт: Vip76.mn

150 сая төгрөгийн санхүүжилттэй 2 төсөл хэрэгжүүлнэ

150 сая төгрөгийн санхүүжилттэй 2 төсөл хэрэгжүүлнэ

2009 оноос улсын төсвийн хөрөнгөөр Шинжлэх ухаан, технологийн салбарт хэрэгжиж буй судалгаа боловсруулалтын ажлыг санхүүжүүлэх нь эрчимжсэн.

Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн, судлаачдын хэрэгжүүлж буй 60 инновацийн төслийн явц, үр дүнтэй танилцан 33 төслийг үргэжлүүлэн хэрэгжүүлэх, 16 төслийн үр дүнг дуусгавар болгон хүлээн авахаар тогтсон байна.

Шинжлэх ухаан, технологийн төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах мэргэшсэн шинжээчийн мэдээллийн сан бүрдүүлэх, баталгаажуулах, төслийн саналд шинжээч томилох ажлуудыг гүйцэтгэх боломжтой болсон. Салбар бүрээс шилдэг судлаач, шинжээчийг сонгон ажиллуулах зорилгоор мэргэжлийн шинжээчийн мэдээллийн цахим санг байгуулсан. Цахим хуудсанд бүртгэлтэй 262 шинжээчдийг шинжлэх ухааны 6 салбарт ангилж, бүртгэлжүүлжээ. Ингэхдээ:

-Байгалийн шинжлэх ухаан -105
-Анагаахын шинжлэх ухаан-37
-Инженерчлэлийн ухаан, технологи-52
-Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан-35
-Хүмүүнлэгийн шинжлэх ухаан-43
-Нийгмийн шинжлэх ухаан-22 эрдэмтэн, судлаачдын мэдээлэл уг цахим санд байна.

2015 оноос эхлэн хэрэгжих шинжлэх ухаан, технологийн төслүүдэд мэргэжлийн шинжээчид үнэлэлт, дүгнэлт өгөн төслүүдийг сонгон шалгаруулан ажиллаж байна.

Монгол Улсын “Ногоон хөгжлийн бодлого”-т “Ногоон хөгжлийг дэмжсэн цэвэр технологи, инновацийг хөгжүүлж, шинжлэх ухаан технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь, 2030 онд 3 хувьд хүргэн, ногоон хөгжлийн хурдасгуур болгоно” гэсэн заалтыг тусгасан.
2013 онд Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр нийт 660 гаруй сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 5 төслийг эхлүүлээд байна.

Тухайлбал,

-Нефть, нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон газрыг байгаль орчинд ээлтэй аргаар цэвэрлэх

-Цаг агаарыг урьдчилан тооцоолох загварчлалд супер компьютерийн технологи ашиглах зэрэг ногоон технологийн чиглэлийн төсөл хэрэгжиж байна.

Ногоон хөгжлийн технологийн чиглэлийн судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээ 300 орчим сая төгрөгт хүрсэн. 2014 онд Хот, суурин газрын утааны тоосонцорын концентраци, хорт хийн хэмжээг бууруулах техник технологийн судалгааны төслийг эхлүүлсэн. Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр 2015 оноос хэрэгжүүлэх ногоон хөгжил, байгалийн нөөц, экосистемийн судалгааны чиглэлийн 12 төслийн санал боловсруулсан байна.

2015-2016 онд “Шинжлэх ухаан технологийн сан”–ийн санхүүжүүлтээр Монгол орны ургамалжил зүйн бичиглэлийн мэдээллийн сан”; “Рашааны бальнеологийн судалгааны аргачлал боловсруулж, зарим рашааны ордод хийх судалгаа” гэсэн 150 сая төгрөгийн санхүүжилт бүхий 2 төслийг нэмж хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.