Шашин ба Боловсрол
Шашин ба боловсрол сэдвээр БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон Хамба лам Д.Чойжамц нар ярилцана.
Дээх нь үед Гэгээрлийн яам гэж нэрлэдэг байсан. Энэ нэршил зөв байсан юм болов уу? Гэгээрэл болон боловсрол гэдэг нэрэнд ялгаа байна уу?
Хамба лам Д.Чойжамц
-Уламжлалд нилээн ойрхон байх үед өгсөн нэр. Ерөнхийдөө Соён гэгээрүүлнэ гэсэн утгатай болов уу?. Харин боловсруулна гэдэг нь улстөржсөнч гэх юм уу нэг тийм хэлбэрийн бодлого байж магадгүй. Аливаа нэг үг тэр чигтээ байгад байдаггүй. Ямар нэгэн утга чанартай болж хүрдэг учраас хүмүүс боловсрол гэдэг утгаар нь хүлээж аваад сурсан. Гайгүй ч болсон байж магадгүй.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
-Өнөөдөр манай яамны нэр Боловсрол, соёл, шинжлэх ухааны гэсэн гурван үндсэн агуулгатай. Нэг нь гэгээрлийн ажлыг хийж хүүхдээ хөгжүүлнэ, нөгөөх нь соёлоо хадгалах соёлоо хөгжүүлэх, тараах, шинжлэх ухаан нь мэдлэгийг бий болгох юм. Одоо өгсөн нэр бол илүү прогматик. Үүрэг функцийг нь шууд утгаар нь шинжлэх ухааны ажил хий, соёлын ажил хий, боловсролын ажил хий гэж хэлсэн. Энэ бүгдийг нэгтгээд ганцхан гэгээрэл гэхээр хүнд ойлгогдохгүй байх гэж ойлгож байгаа.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...