Монголд шинжлэх ухааны парк байгуулах эхний алхам хийлээ
Монголд шинжлэх ухааны парк байгуулах эхний алхам хийлээ
2016.02.23

Монголд шинжлэх ухааны парк байгуулах эхний алхам хийлээ

Зөвхөн мах биш, Монголынхоо өвс, ургамлыг технологийн дагуу боловсруулаад бүтээгдэхүүн болгон экспортлох даг хаяанд иржээ. БСШУЯ, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам хамтраад, БНХАУ-ын Засгийн газрын нэг сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 350 мянган ам.долларын дэмжлэгээр Молекул биологийн хэрэглээний хамтарсан лаборатори байгуулснаа өчигдөр нээв.

Энэхүү лабораторийг генетик, уургийн биотехнологи, пробиотик бак-тер зэрэг молекул биологийн бүхий л судалгааг явуулахад зориулан нарийн мэргэжлийн багаж, тоног төхөөрөмжүүдээр тоногложээ. Шинжлэх ухааны бүтээлүүдийг энд боловсруулж, бүтээгдэхүүн болгон, зах зээлд нийлүүлэх боломжтойгоороо давуу аж. Манай хоёр улсын хамтарсан эл лаборатори Монгол, Хятадын их, дээд сургуулиудын оюутан, магистр, докторантууд, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн, судлаачдад нээлттэй. БСШУЯ-ны Шинжлэх ухааны боддого, зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу ‘Туршилтын дагалдах материал, өндөр үзүүлэлттэй шингэн хроматограф, ELISA, полимеразын гинжин урвалын төхөөрөмж, гель электрофорезын дүрслэлийн машин, сүүний найрлага тодорхойлогч машин, азот хэмжигч, тослог тодорхойлогч төхөөрөмж зэрэг молекул биологийн туршилтад хэрэглэх бүхий л багаж хэрэгсэл энд бий. Мөн боловсруулах зориулалттай, бүрэгч хагас автомат машин, хавтгай хэлбэрээр бүрэгч, үрэл хэлбэрээр шахагч машин суурилуулснаас гадна шаардлагатай эм, урвалж бодисоор бүрэн хангасан” гэж ярив.

Мөн энд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа сүү. цагаан идээний төрөл тус бүрийн найрлагыг нарийвчлан судлах, хүнсний бүгээгдэхүүний витамин, эрдэс бодис, амин хүчлийн хэмжээ, мал амьтдын генетик, ургамлын химийн найрлага, уламжлалт анагаах ухаан, монгол орны эмийн ашигт ургамлын болон жимс жимсгэний найрлага, байгалийн гаралтай уурагт нэгдлийн биологийн идэвхийг судалж, үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлж, бүтээгдэхүүн болгох ойрын зорилго тавьж буй аж.

БСШУ-ы сайд Л.Гантөмөр лабораторийг нээж, “Монгол, БНХАУ шинжлэх ухаан, технологийн салбарт олон жил хамтран ажиллаж, эрдэмтэн суддаачдадаа дэмжлэг үзүүлсээр ирсэн. Бээжин дэх Шинжлэх ухааны паркийн СЕI хүрээлэн, Өвөрмонголын Шинжлэх ухаан, мэргэжлийн тэнхимийн Технологи дамжуулах төв, Монголын Шинжлэх ухаан технологийн сан хамтраад, парк байгуулах ерөнхий төлөвлөгөө боловсруулснаар үйл ажиллагааг нь эхлүүлэх орчин нөхцөл бүрдээд байна. Уг ажлын эхлэх болох Молекул биологийн лаборатори ашиглалтад орсноор манай орны эрдэм шинжилгээний байгууллагын хүчин чадал өсөн нэмэгдэхээс гадна технологи, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад маш их тустай. Мөн байгууллага, хувь хүний хүсэлтээр гэрээт болон захиалгат судалгаа, шинжилгээг энд хийх юм. Энэ бүхний үр дүнд дотооддоо биотехнологи, бионанотехнологи зэрэг шинж-лэх ухааны ололт амжилтад тулгуурласан био аж үйлдюрийн салбарын суурь тавигдана хэмээн онцолсон.

Гарааны компаниудад санхүү, бизнес, менежмент, оюуны өмч, хууль эрх зүин сургалт болон зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулах зэрэг олон талын дэмжлэг үзүүлэх зорилготой Инкубатор төв өмнө нь байгаагүй. Харин өчигдөр нээлтээ хийсэн Молекул биологийн лабораторийн дэргэд буюу 'Армоно” нэгдlийн байранд Инкубатор төвийн үйл ажиллагааг давхар эхлүүлэв. Энэхүү төв нь их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэн, гарааны компаниудыг санхүүжүүлснээр лаборатори, судалгааны байгууллагуудын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж буй юм.

Мөн үүнтэй зэрэгцээд инновацийн бүтээгдэхүүн, судалгааны ажлын үр дүнг сурталчилан, нийтийн хүртээл болгох, үйлдвэрлэгчид болон хөрөнгө оруулагчидтай холбох, оюуны өмчийг үнэлэх, бүртгүүлэх, хамгаалахтай холбоотой хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, өндөр технологи нутагшуулах зорилго бүхий Технологи дамжуулах төвийг нээв. Молекул биологийн лаборатори, Инкубатор болон Технологи дамжуулах төв ийнхүү зэрэг нээснээр Щинжлэх ухааны парк эхний ээлжинд виртуал хэлбэрээр ажиллах аж.