Монгол цэргийн бахархлын өдрийн баярын мэндчилгээг хүргэж байна
2025.03.18

Монгол цэргийн бахархлын өдрийн баярын мэндчилгээг хүргэж байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, Монгол цэргийн бахархлын өдрийн баярын мэндчилгээг хүргэж байна. 

 Тэрбээр "Хүннү, Сяньбийн хүчирхэг нүүдэлчдийн хойчис, Эзэн Чингисийн эрэлхэг дайчдын үр удам, Тусгаар тогтносон Монгол Улсын зэвсэгт хүчний ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, байлдагч, төрийн тусгай чиг үүргийн алба хаагчид, нийт эрчүүд, хөвгүүддээ баярын мэнд хүргэе! 1921 оны гуравдугаар сарын 18-нд Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг харийн түрэмгийлэгчдээс Хиагт хотыг чөлөөлж, тусгаар тогтнолын галыг асаасан юм. Энэ түүхэн ялалтын өдрөөс Монголын орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн бэхжиж, эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх олон ялалтыг байгуулж, Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдаж, бахархалт түүхэн замналаа эхлүүлсэн билээ" гэжээ.