Монгол эрдэмтэд халдварт өвчин, хавдрын эсрэг эм бэлдмэл гарган авчээ
2016.01.20
Монгол эрдэмтэд халдварт өвчин, хавдрын эсрэг эм бэлдмэл гарган авчээ
Монгол эрдэмтэд хүнд зэргийн халдварт өвчин, хавдрын эсрэг эм бэлдмэл гарган авсан байна.
Тэгвэл тэдгээр эрдэмтдийн бүтээсэн эм бэлдмэлийг үйлдвэрлэх хоёр гарааны компани нээлтээ хийх гэж байгаа юм байна. Энэхүү арга хэмжээ АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд өнөөдөр 11:00 цагт болох аж.
Дээрх компаниуд нь БСШУЯ-ны 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан цөм лабораторийг түшиглэн байгуулагдаж буй гэнэ. Эдгээр компаниуд хамгийн сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний тоног төхөөрөмж ашиглан эм бэлдмэл гарган авах боломжтой гэнэ.