Энхбаяр.Ж 2016.04.19 | Телевиз: С1

Улс төрийн намтай эвсэх шаардлагагүй

Сонгуулийн хуулийн дагуу намууд энэ сарын 20-ны дотор Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Энэ дагуу мөрийн хөтөлбөрөө батлах болон бусад дотоод асуудлаа шийдвэрлэхээр МАН-ын бага хурал хуралдлаа.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Улс төрийн намтай эвсэх шаардлагагүй гэж үзэж байна. Ялангуяа МАХН-тай эвсэнэ гэдэг нь анхны уугуул нэрийг сэргээж, томоохон өөрчлөлтөөсөө ухарч байна гэсэн үг. Хувьсгалт гэдэг нэрнээс татгалзсан нь Монгол улсыг гадаадад зөв таниулж, хувьсгалт үзэл санаанаас татгалзсан гэдгээ дэлхий дахинд нотолсон томоохон түүхэн үйл явц байсан юм” гэлээ.