Н.Алгаа 2016.05.17 | Телевиз: UBS

Уул уурхайн төсөлд төрийн оролцоо шаардлагатай юу?

Уул уурхайн салбар бол бусад салбартай харьцуулахад харьцангуй том ойлголт.

Тухайн улсын эдийн засгийн эх үүсвэр нь энэ салбараас шууд хамаардаг гэхэд хилсдэхгүй.

Уул уурхайн салбарт хэрэгжих төсөлд төрийн оролцоог зөв хэрэгжүүлэхгүй бол сөрөг тал ихтэй байдаг аж.

МУУҮА-ийн ерөнхийлөгч Н.Алгаа “Төрийн оролцооны хэлбэрүүд олон төрөл  байдаг. Үнэгүй, бага хэмжээгээр зэрэг янз бүр байдаг”

Уул уурхайн салбарын эдийн засаг болоод  ДНБ-д эзлэх хувь нь бусад салбараас харьцангуй өндөр байдаг. Тухайн улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай бол үр шимийг нь илүү хүртэх үүднээс төр оролцох шаардлагатай болдог байна.