Эрдэнэчимэг.Л 2016.05.18 | Сонин: Өдрийн сонин

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тогтоолын төсөл шийдэгдэхгүй байсан олон ажлыг урагшлуулна

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тогтоолын төсөл шийдэгдэхгүй байсан олон ажлыг урагшлуулна
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай тогтоолын төсөл УИХ-ын даргад өргөн барилаа. Уг төслийнхөө талаар ярихгүй юу?

-Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёрт “Газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Энэ хүрээнд Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон.

Улмаар УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор тус ордыг стратегийн ордод хамруулсан юм. Харин 2012 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Тавантолгойн орд газрыг төрийн мэдэлд байлгах, тус орд газрыг ашиглах зорилгоор олборлох үйл ажиллагаа явуулах аж ахуин нэгж, компанийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах замаар байгуулан ажиллана” гэж заасан.

Мөн Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн мэдүүлж чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрл үүлэх ёстой гэх заалт бий.

Гэтэл олон арван тэрбум ам.доллараар үнэлэгдэх Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж гэрээний төсөл боловсруулах тухай М.Энхсайхан сайдаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдсан.

Тэд анхнаасаа хүчин төгөлдөр хууль тогтоомж, УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчиж байна.

-Яаж зөрчиж байгаа гэж?

-Хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийж Монгол Улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн байгаа. Энэ гэрээний төслийг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрт нийцүүлэх зайлшгүй шаардлага байна.

Энэ үүднээс Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар өмнө гарсан тогтоолуудыг нэгтгэн УИХ-аас Засгийн газарт баримтлах тодорхой зарчим, удирдамж бүхий тогтоол баталж УИХ-ын зүгээс хяналт тавьж ажиллах хэрэгтэй байгаа юм.

Төсөлд Их хурлын нэр бүхий 40 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн.

Ер нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тогтоолын төсөлд шийдэгдэхгүй байсан олон ажлыг урагшлуулах заалт орж байгаа.

-Тогтоолын төсөл батлагдвал Тавантолгойг хэрхэн ашиглах юм бэ?

-Нэг дэх заалтаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран байгуулна. Хамтарсан компанидэзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтоосон.

Ингэхдээ “Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамж”- ийн 2.1 дэх заалт дахь “Ордыг түшиглэн байгуулагдах хувьцаат компанийн Монголын талын оролцоог 51 хувиас доошгүй байх хувилбар"-ыг судалж үзэх гэсэн зарчим, удирдамжийг баримталсан байгаа.

-Төмөр замын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Уг асуудлыг хоёр дахь заалтаар журамласан. Үүнд, Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах- өмчлөх-шилжүүлэх нөхцөлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийгтөрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж тогтоолоо.

Ингэхдээ УИХ-ын 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолд заасан “Ордыг түшиглэн байгуулагдах хувьцаат компанийн Монголын талын оролцоог 51 хувиас доошгүй байх хувилбар”-ыг судалж үзэх гэсэн зарчим, удирдамжийг баримталж ийм шийдэлд хүрсэн.

Түүнчлэн тогтоолын гурав дахь заалтаар Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр  болон 2014 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг тус, тус хүчингүй болгож байгаа.

Учир нь дээрх тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй байхаар шийдвэрлэсэн.

Гэвч энэхүү тогтоол Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн хоёр буюу “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэх заалтыг зөрчиж байгаа. Мөн 5.3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэх заалтыг зөрчиж байгаа. Иймд өргөн барьж буй тогтоолоор 181 дүгээр тогҮооШй гурав дахь заалтын “...хувьцааг саналын эрхгүй” гэснийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

-1072 ширхэг хувьцааг иргэд хэзээнээс ашиглаж эхлэх вэ. Хувьцаа худалдаж авч байна гэсэн мэдээлэл тарж иргэд шөнө оройн цагаар олноороо цугларч байгаа.

-Засгийн газарт холбогдох үүргийг даалгаж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэгхувыдаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхпыг хамгаалахыг тогтоолын дөрөв дэх заалтад тусгаж өгсөн.

Иргэдийн эзэмшиж байгаа хувьцаа эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг гэрээнд тусгахыг үүрэг болголоо. Санхүүгийн зохицуулах хорооны мэдээгээр “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт хувьцааны 82.89 хувь нь төрийн мэдэлд, 17.05 хувь нь иргэний нэр дээр, 0.06 хувь нь 553 аж ахуйн нэгжийн нэр дээр тус, тус бүртгэлтэй байна лээ.

Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцаа болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдний эрх ашгийг хангасан зохицуулалтыг Тавантолгойн орд ашиглах гэрээнд тусгах үүргийг Засгийн газарт өгөх заалтыгуг тоггоолд тусгаж өгсөн байгаа.

Ер нь Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах шийдвэр гаргахдаа улс орны үндэсний аюулгүй байдал, нийт ашиг сонирхол, хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг уялдуулж алдаагүй, зөв шийдвэрлэх нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг харгалзан үзсэн. Тиймээс УИХ-аас онцгойлон анхаарч хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхдээ баримтлах үндсэн зарчим, удирдамжийг батлах  зайлшгүи шаардпагатай.

-Тогтоолын төсөл батлагдвал эдийн засагт ямар нөлөө гарах бол?

-Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар уралдаант шалгаруулалтад ялсан консерциумтай байгуулахаар төлөвлөсөн Хамтын ажиллагааны гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессын гэрээнүүдийн үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд харш заалтуудыг өөрчилнө.

Ингэснээр гэрээний талуудын эрх тэгш байдлыг хангах, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид нийцүүлэх боломж бүрдэх учиртай. Эдийн засаг талаасаа мэдээж хэрэг олон эерэг өөрчлөлт авчрах юм.

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах 39 дүгээр тогтоолд заасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржээр худалдах шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээг авах боломж бүрдэж байгаа. Мөн гадаад бодлогод баримталж буй гуравдагч хөршийн бодит оролцоо, хөрөнгө оруулалтыг хангах нөхцөл бүрдэнэ.

Цанхийн хэсгийг хөгжүүлэх, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэл болон Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав зэрэг бусад чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих асуудлыг шийдвэрлэх боломжтой болно. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий Бортолгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат зэрэг талбайг ашиглах асуудлыг цогцоор шийдэх гарц нээгдэж байгаа.